Монгол улсын улаан номонд орсон амьтад

2009-11-25 14:50

 

Улаан номонд орсон амьтад

1. Улаан номонд орсон сүүн тэжээлтэнүүд /хөхтөн, дэлэнтэн/
Цөөвөр чоно
  Цөөвөр чоно /Cuon Alpinus Pallas/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт багтдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг. Алтайн өвөр говьд Аж богдын зүүн үзүүрээс Хачгийн уул нутагт үзэгддэг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монгол улсын ан агнуурын хуулинд цөөвөр чоно агнахыг хориглосон заалт оруулах, амьдрахуйн зүйг нь судалж хамгаалах арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан.

Умардын халиу
 Умарлын халиу /Lutra lutra Linnaeus/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох суусрын овогт багтдаг. Монгол улсад устаж байгаа гоц ховор амьтан юм. Манай улсын Халх голд Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртэл нутгуудаар үзэгддэг.
 Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтад орсон. Халх гол, Доод шишгэдэд халиуны нөөц газар тогтоох, хадгалан байлгах, хамгаалах олшруулах зорилгоор хамгаалалтанд авсан

Монгол бөхөн
Монгол бөхөн /Saga tatarica mongolica Bannikov/ нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийн гоц ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана.
Шаргын говийн өмнөд, баруун хойт хэсгээр уулсын бэлээс говийн зах хүртэлх 30 км хүртэл өргөн, 140 орчим км урт зурваст Бумбатын тал, Өгөөмөрийн тал, Далан түрүү, Тунгалаг, Дугуйн далан, Шагшигийн дөрөлж, Адуун чулууны гүдэн, Ихэс нуурын хотгорт үлджээ. Мөн хар ус нуураас урагш Алтайн уулсын бэлээр хэсэгхэн газар цөөн тооны бөхөн байдаг. 1981 оны байдлаар Шаргын говьд 1000 шахам толгой , Ховд аймгийн Манхан сумын орчим 30 бөхөн байжээ. Шаргын говьд Монгол бөхөнгийн нөөц газар, Манхан сумын нутагт бөхөн чөлөөтэй байрших тайван бүс тогтоох зорилгоор хамгаалалтанд авсан.
Монгол улсад бөхөн агнахыг 1930 оноос эхлэн хуулиар хориглосон. Устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны 1-р хавсралт болон Байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын Улаан номонд нэр нь оржээ.

Хавтгай
Хавтгай / Camelus ferus, Przewalskii / нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Хайрган ба элсэрхэг хөрст загт цөл , говийн зээргэнэ харганат аараг толгод, уулсийн бэл, жалга , дов сондуул бүхий хотос хоолойд байршина. Монгол нутагт Эдрэнгийн нурууны өвөр бэлээс урагш, баруун хэсгээр Шивээт улаан , зүүн хэсгээр Цагаан богд , урд хэсгээр улсын хил орчмын нутагт тархсан.
Байгаль, түүний нөөцийг  хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Хавтгай агнах , түйвээхийг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалжээ. Улирлын үндсэн бэлчээр уудаг задгай усыг нь хүн суурьшиж, мал бэлчээхээс чөлөөлж тайван бүс тогтоох, үргээж түйвээхгүй байлгах гэрийн тэмээтэй холилдож эрлийзжихээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор дархалсан.

Зэгсний гахай
Зэгсний гахай / Sus Scrofa nigripes blanford / нь хөхтөн амьтны аймгийн Хос туурайтны баг болох гахайн овогт багтана. Говь цөлийн баянбүрд , галын татам, нуурын эргийн зэгэс шагшуурга, бутан ширэнгэ, шугуйд байршдаг. Манайд хар ус нуурын эргийн зэгс шагшуурган ширэнгэд тогтмол нутаглаж хааяа Хар нуур , Булган , Ховд голын сав Зэрэгийн хөндий, Шаргын говьд тархсан. Зэгсний гахайг улсын бэлтгэлд агнадаггүй. Нутийнхан хувьдаа агнуурын хугацаанд агнахыг зөвшөөрдөг.

Уссурийн Хадгай
Уссурийн Хадгай / Alces alces cameloides milne- Edwards / нь хөхтөн амьтны хос туурайтны баг болох бугын овогт багтана. Халх , Нөмрөг голуудын савын бургас, монос зэрэг бутан шугуйтай өндөр өтгөн өвс , зэгс бүхий татамд , өвөл хэсэг хэсэг нарс ургасан элсэн довцог, намхан уулс, гүвээ толгод, эдгээрийн хоорондох намаг, нуга бүхий хонхор хөндийд нутагладаг. Халх голын дээд хэсэг Нөмрөг, Дэгээ голуудын савд байнга нутагладаг. Монголд хандгай агнахыг 1953 оноос эхлэн хуулиар хориглон дархалсан.

Хар сүүлт Зээр
Хар сүүлт Зээр / Gazella subgutturosa guldenstaedt / нь хөхтөн амьтны аймгийн нэг Туурайтны баг болох тугалмайтны овогт багтана. Уулсын бэлийн хялганат , баглуурт сайр, садрага бүхий дагжуур хөрст хэвгий тал , загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг. Манайд их нуурын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь , Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархжээ.
Монгол улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон.

Атигдаахай
Атигдаахай / Cardiocranus paradoxus satunin / нь хөхтөн амьтны аймгийн мэргэчдийн баг болох Алагдааганы овогт багтдаг. Нарийн хайргат болон элсэрхэг сул хөрстэй, хялгана шаваг, хялгана хазаар өвс, хялгана таана баглуур бүхий тачир сийрэг ургамалтай тал газар нутагладаг. Манай оронд их нуурын хотгор , нууруудын хөндий, Зүүн гарын болон Алтайн өмнөх говь , Өмнөговь , Дорноговь мөн Дундговийн өмнүүр тархсан байдаг. Монголд Атигдаахайг хамгаалах арга хэмжээ авч байгаагүй. ОХУ улаан номондоо оруулсан.

Козловын Атигдаахай
Козловын Атигдаахай / salpingotus kozlovi vinogradov / нь хөхтөн амьтны мэрэгчдийн баг болох алагдааганы овогт багтана. Элсэрхэг болон элсэн хөрст говь, элсэн дов, манханаар нутагладаг. Монгол оронд Дорноговь, Алтайн өмнөд говь, Өмнөговиор тархсан. Монголд энэ зүйлийг хамгаалах арга хэмжээ авч байгаагүй. ОХУ-ийн улаан номонд багтдаг.

Өөхөн сүүлт атигдаахай
Өөхөн сүүлт атигдаахай / Salpingotus grassicauda vinogradov / нь амьтны аймгийн мэргэчдийн баг болох алагдааганы овогт багтдаг. Монголын говь цөлийн бүсэнд алаг цоог дархсан ховор мэрэгч юм. Үетэн алаг өвс , шавагт элстэй дов сондуулт талд нутаглана. Монголд их нуурын хотгор , нууруудын хөндий, зүүн гарын болон алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Дундговийн өмнөх хэсгээр тархжээ. Монголд энэ зүйлийг хамгаалах арга хэмжээ авч байгаагүй. ОХУ-ийн улаан номонд орсон.

Эрээн хүрнэ
Эрээн хүрнэ / Vormela Peregusna guldenstaedt / Эрээн хүрэн нь хөхтөн амьтны махчдын баг болох суусарын овогт багтана. Говийн элсэрхэг хөрстэй, дов сондуулт хотгор, заг, хармагт цөл, заримдаа хармагт хээрт тохиолддог. Монголд их нууруудын хотгор, нууруудын хөндий, Алтайн өмнөх говиуд, Говь-алтай, Өмнөговь, Дорноговиор тархсан.

Мазаалай
Мазаалай /Ursus pruinosus Blyth/  нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтддаг. Говь цөлийн хадат уулс, хавцал хөндийд булаг шанд баянбүрд, задгай усны ойролцоо нутаглана. Хадны агуй, хонгил, зэгс, заг, сухайн ширэнгэд хэвтэр үүрээ засч ичээлнэ. Монгол нутагт Баруун хэсгээр Аж богдын зүүн үзүүр, Зүүн хэсгээр Тост Нэмэгт уул, хойд хэсгээр Захуй, Зарман, Эдрэнгийн нуруу, урд хэсгээр улсын хил хүртэл тархсан. Монголд 1985 оны байдлаар 30 гаруй мазаалай бүртгэгдсэн.

Тахь
Тахь /Equus przewalskii Poliakov/  нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Элсэрхэг ба хайрган хөрст шаваг, хялганат хээр, шаваг, тэсэг бударганат говь, загт говьд бэлчдэг. Зун, хавар, намар задгай усанд тогтмол ирдэг. Өвөл уулын бэлийн сайр, садрага, толгод, намхан уулсын хавцал жалгаар байршдаг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монгол улс 1930 оноос эхлэн  агнахыг хуулиар хатуу хориглон дархалсан.

Соргог бөхөн
Соргог бөхөн / Saiga tatarica , Tatarica Linnaeus /  нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Монгол өвс, баглуур шаваг, хөмүүлт элсэрхэг ба хайрган хөрст тал, заримдаа хайрган хөрст харгана загт говьд тааралддаг. Монгол нутагт Байтог богд , Бор цонжийн говьд тархсан. 1930 оноос агнахыг хоригложээ.

Азийн минж
Азийн минж / Castor fiber birulai Serebrennicov / нь хөхтөн амьтны аймгийн мэргэчдийн баг болох минжийн овогт багтдаг. Булган голын өтгөн бургас , харгана шугуй бүхий урсгалтай хэсэгт гол , хар усны эргээр байнгын нүхэнд байршдаг. Монгол нутагт Булган гол Дашванжил уулаас улсын хил хүртэл нутагладаг. Монгол улсад минж агнахыг 1930 оноос хуулиар хориглон дархалсан. Булган голын минжтэй зурвасыг 1965 онд дархалж минжийг хамгаалах арга хэмжээ авсан.

Монгол хулан
Монгол хулан / Equus Hemionus Hemionus pallas / нь хөхтөн амьтны аймгийн Битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Говь цөлийн намхан уулс, дов толгодын завсрах уужим хөндий, хотос хоолой , бэлийн хялгана, улаан шаваг, үетэн баглуур , заг , харгана хатуу дагжуур хөрстэй нутагт байршина. Монгол оронд Булган голын адгаас Галбын говийн зүүн зах буюу 110-р уртраг хүртлэх алтайн өмнөх говиуд, Өмнөговь, Дорноговь , говийн баруун хэсгээр тархсан. Байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монголд 1953 оноос эхлэн Хулан агнахыг хуулиар хориглон дархалсан. Устах аюулд орсон зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны 301-р хавсралтанд орсон.

Зүүн сибирийн Хандгай
Зүүн сибирийн Хандгай / Alces Alces Pfizenmayeri zukovski / нь хөхтөн амьтны хос туурайтны баг болох бугын овогт багтана. Тайга, ойт хээрийн голын хөндий намгархаг бут сөөгөн ширэнгэ, уулын налуувтар ар хажуугийн хуш , шинэсэн ойд байрлана. Монголд Хэнтий, Хөвсгөл орчим Улаан тайга Хоридолийн нуруу, Үүр голын сав ,  Бүрэнгийн нурууны зүүн хэсэгт тархсан. Монголд хандгай агнахыг 1953 оноос хуулиар хориглож, дархалсан.

Ойн Цаа Буга
Ойн Цаа Буга / Rangifer tarandus valentinae flerov / нь хөхтөн амьтны хос туурайтны баг болох бугын овогт багтана. Зун ой тайгын бүсээс дээш таг, сардигийн зооны хаг , хөвд, өлөн бут, сөөг царамд бэлчиж өвөл тайга, ой руу  байрладаг. Хөвсгөл орчмын уулсад Эг, Үүрийн сарьдаг, Баяны нурууны умард хэсэг , Шарга, Тэнгис голын эх, Тэнгисийн бэлчирээс доош улсын хил хүртэл , Шишгэд голын 2 талын уулс , Улаан тайга, Тэсийн цутгал, Шавар голын эхний уулсаар тархсан. Монголд зэрлэг цаа бугыг агнахыг хуулиар хориглон дархалсан.

Алтайн аргал
Алтайн аргал / Ovis ammon ammon Linnaeus /  нь хөхтөн амьтны аймгийн нэг хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтана. Өндөр нам уулс , аараг толгод зэрэг нугачаа сархиа бүхий ой модгүй задгай газар нутаглана. Монголд Алтайн нуруу, тэдгээрийн салбар уулс , зүүн гарын болон алтайн өмнөх говийн уулс , Өмнөговь, Дорноговийн бэсрэг уулс , Хангайн хөвчийн нуруу, төв хээрийн зарим уулсаар алаг цоох тархсан. Монгол улс 1953 оноос эхлэн аргал агнахыг хуулиар хориглон дархалжээ. Устах аюулд орсон зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай конвенцийн 2-р хавсралтанд орсон.

Ойн унтаахай
Ойн унтаахай / Dryomys nitedula pallas / нь хөхтөн амьтны аймгийн нэг болох мэргэчдийн баг унтаахайн овогт багтдаг. Булган голын бургасан шугуйд тохиолддог. Үүрээ бургасан дээр засна. Шөнийн гүйдэлтэй амьтан. Амьдралыг нь судалж хадгалж байх арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан.

Цоохондой
Цоохондой / Felis lybica forster / Цоохондой нь хөхтөн амьтны махчдын баг болох Мийн овогт багтдаг. Элсэн дов, сондуулт бут сөөг, хотос хоолой , сухай , загтай элсэн манханаар тохиолддог. Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр тархсан


2. Улаан номонд орсон шувууд
Хар тогоруу
Хар тогоруу / Grus Monacha temminck / нь шувууны аймгийн тогоруу хэлбэртний баг болох тогорууны овогт багтана. Манайд Архангай, Өвөрхангай аймгийн нутаг Орхон голын сав , урд Тамирын адгаар зусдаг мөн нүүдлийн байдлаар тааралдана. 1973 онд хуулиар агнахыг хоригложээ.

Реликт цахлай
Реликт цахлай /larus relitus lonnberg/ нь шувууны аймаг хөхчүү хэлбэртний баг болох цахлайн овогт багтдаг. Тачирдуу ургамалтай задгай эрэг бүхий томоохон нуурын хөвөө арлууд дээр өндөглөн зусдаг. Манайд Дорнод аймгийн Хөх, Буйр нуур, Говь-Алтай аймгийн Ихэс нуурт, Ховд аймгийн Мөнх-Хайрхан уул,Хөх нуур, Булган голд нутагладаг.
Орон улсын Улаан ном, устах аюулд орж байгаа зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 1 хавсралтад зэрэгт орсон.

Цэн тогоруу
Цэн тогоруу / Grus vipio pallas / нь шувууны аймгийн нэг тогоруу хэлбэртний баг болох тогорууны овогт багтана. Голын өргөн хөндийн үерт автагддаг, өндөр өвстэй, мод бутгүй намаг нуур элбэг татамд баймхай.  Монголд Хэнтий, Дорнод аймгийн Онон, Улз, Халх, Хэрлэн гол, Цагаан овоо сумын Баянбүрд, Хүрээт нуур, Холбоот нуур зэрэг нутгаар өндөглөж зусдаг. 1973 оны конвенцийн1 –р хавсралтанд оруулсан.

Борцгор хотон
Борцгор хотон /pelecanus crispus bruch/ нь шувууны аймгийн хотон хэлбэртний баг болох хотонгийн овогт багтдаг. Зэгс шагшуурга ихтэй, загасаар баялаг том нууруудын арал, тохой, голуудын цутгалан хавьд байна.
Манайд Бөөцагаан, Орог, Хар ус, Айраг, Ойгон, Хяргас, Сантмаргацын Баян, Холбоож, Өгийн нуурт нүүдлийн ба зусч байгаа тааралдана. Хар ус нуурт өндөглөдөг. Монгол улсад ан агнуурын хуулиар хотонг агнах, устгахыг хориглосон. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал, амьтны худалдааны тухай олон улсын 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад оруулсан.

Хар өрөвтас
Хар өрөвтас /ciconia nigra/ нь шувууны аймгийн өвөрлөг хэлбэртний баг болох өвөрлөгийн овогт багтдаг. Нуур голын хөвөө, ойн захаар голчлон тааралддаг. Манай орны ойт хээрийн бүсэнд өргөн тархсан. Олон улсын Улаан ном ба устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад орсон.

Хуруут хун
Хуруут хун /Cygnus olor/ нь шувууны аймгийн галуу хэлбэртний баг нугасны овогт багтдаг. Манай оронд Бөөн цагаан, Орог, Улаан нуур, Ховд голд тааралддаг. Монгол улсын ан агнуурын хуулиар агнахыг хориглон дархалсан.

Хээрийн галуу
Хээрийн галуу /anser idicus latham/нь шувууны аймгийн галуу хэлбэртний баг  нугасны овогт багтдаг. Голуудын хадтай хавцал, цохио, нуурын эгц өндөр эрэг ихтэй газраар өндөглөн зусдаг. Манайд Хэрлэн голын дундаас дээш, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүсын нуур голууд, Орог, Бөө цагаан, Тонхил, Цэцэг нуур, Завхан голын сав, Хар ус, Ховд гол, Ачит, өрөг, Цагаан нуур, хар ус нуур, Толбо, Дөрөө, Цагаан нуурт өндөглөн зусдаг.

Усны цагаан сүүлт бүргэд
Усны цагаан сүүлт бүргэд /haiaeetus albicilla/ Энэ амьтан нь шувууны аймгийн махчин шувуудын баг болох харцгайтны овогт багтдаг. Усны шувууд өндөглөдөг, гуужин зусдаг, загасаар баян, орчиндоо өндөр мод, хадан цохио, бүхий томоохон нуур, гол мөрний дагуу амьдардаг. Манай орны томоохон нуур, гол мөрөн ихтэй нутагт голдуу дулааны улиралд, заримдаа өвөл ч тааралддаг. Манайдд тусгайлан хамгаалах арга хэмжээ аваагүй, ОХУ-ын Улаан номонд орсон.

Гургуул
Гургуул /phasianus colchicus/ нь шувууны аймгийн тахиа хэлбэртний баг болох гургуулын овогт багтдаг. Элсэрхүү хөрстэй, бургас, зэгс, хусан төгөл, бут өвс, ундааны ус ихтэй, цас бага ордог нутагт амьдардаг. Монголд хоёр салбар зүйлийн гургуул байдаг. P.C. Pallasi Roth салбар зүйл тус орны зүүн хязгаар, Их хянганы салбар уулс, Халх голын шугуй, Буйр нуурын эрэг болон Гүү азарга, Шинэ гол, Эмнэгтийн гол, Хүйтэн булаг, Авдрантын булгийн зэгсэнд тархжээ. P.C. hagenbeski Roth салбар зүйл нь Ховд голын шугуй, Хар ус нуур, Зэргийн хөндий, Бөхмөрөн гол, Ачит нуурын хөвөөгөөр тархсан. Монгол улсын ан агнуурын хуулиар хориглон дархалсан.

Хурган тутгалжин
Хурган тутгалжин /numenius minutus/ нь шувууны аймгийн хөгчүү хэлбэртний баг болох хараалжийн овогт багтдаг. Голын хөндий нуурын эрэг, хөвөөгөөр нүүдлийн үедээ байршдаг. Манайд Халх, Хэрлэн, Улз гол, Буйр, Хайчийн цагаан нуур, Дарьгангын холбоо, Ганга нуур, Орог, Өгийн, Холбоож нуур, Орхон гол, Завхан голын хөндий, Сангийн далай, Эрхэл, хар ус нуурт нүүдлийн үедээ тааралдана.
Монголд хамгаалах арга хэмжээ авч байгаагүй, ОХУ-ын Улаан номонд нэр нь орсон. Устах аюулд орсон зэрлэг амьтан, ургамлын зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад нэр нь орсон.

Жороо тоодог
Жороо тоодог /chlamydotis undulate jacquin/ нь шувууны  аймгийн тогоруу хэлбэртний баг болох тоодгийн овогт багтдаг. Тэгшивтэр юмуу яльгүй гүвээ толгодтой, заг, хармаг, харгана, зээргэнэ, баглуур, бударгана, мөн сийрэг ургасан хялгана, таанатай говьд амьдардаг.
Манай оронд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутгаас баруун зүгт Увс аймгийн Давст, Малчин сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын урд талын говиор мөн Алтайн өндөр говьд тааралддаг.
Олон улсын Улаан номонд орсон. Устах аюулд байгаа зэрлэг амьтан, ургамлын зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтанд нэр нь орсон.

Цагаан Тогоруу
Цагаан Тогоруу / Grus leucogeranus pallas / нь шувууны аймгийн  тогоруу хэлбэртний баг болох тогорууны овогт багтана. Монголд Төв аймгийн Бөхөг голын хөндий , Дорнод аймгийн Дашбалбар сумын Хайчийн цагаан нуур орчим нутагладаг. Дэлхийд 250-300 толгой байна гэж үздэг. Манай орны төв хэсэгт нүүдлийн, Дорнод хэсэгт зусч байх үедээ тааралдана. Якутын хойд хэсгээр өндөглөн зусна. Энэтхэг, хятадын зүүн урд нутагт өвөлдждөг. Монголд улсын ан агнуурын хуулиар цагаан тогорууг агнахыг хориглосон.

Хурагч бор
Хурагч бор /paradoxornis eudei david/ нь шувууны аймгийн бор шувуу хэлбэртний баг болох бахим хөх бухын овогт багтдаг. Нуур голын эрэг дагуу үргэлжилсэн өндөр сэгсэнд суурин амьдардаг. Манайд Буйр нуур, Халхын гол, Гүү азарга гол, Дашгайн таван нуурт зарим зүйлүүд нь амьдардаг.

Халбаган хошуут
Халбаган хошуут /platalea leucorodia/ нь шувууны аймгийн өвөрлөг хэлбэртний баг болох билүүсийн овогт багтдаг. Зэгс, бургас бүхий нуур, голын дагуу нимгэн ус, задгай намаг ихтэй орчинд амьдардаг.
Монголд Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Өгий нуур, Халх голын сав нутгаар тааралдана. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад нэр нь орсон.

Гангар хун
Гангар хун /Cygnus cygnus/ нь шувууны аймгийн галуу хэлбэртний баг болох нугасны овогт багтдаг. Өндөр өвс, зэгстэй, хүн малын хөлөөс зайдуу нуурийн арал хөвөө байрших гол орчин нь болдог. Манай оронд тайга, ойт хээр, тал, говийн бүсийн томоохон гол, нууруудад өндөглөн зусна. Ховд аймгийн Хар нуурын Хомын хоолойд зарим жил зусдаг. Монгол улсын ан агнуурын хуулиар агнахыг хориглон дархалсан.

Хошуу галуу
Хошуу галуу /anser cygnoides/ нь шуувууны аймгийн галуу хэлбэртний баг болох нугасны овогт багтдаг. Өндөр өвс ургамалтай, дов намгаар хүрээлэгдсэн нуур, бургас, шагшуурга, олон арал бүхий голуудын дагуу зусна. Буйр нуур, Халх гол, Хөх нуур, Улз, Онон, Хэрлэн, Туул, Орхон, Дэлгэр, Сэлэнгэ зэрэг гол, мөрөн, Өгий, Тэрхийн Цагаан, Ойгон, Бөөн цагаан, Орог, Улаан нуур, Ачит, Айраг, Увс, Өрөг, Хар ус, Хар, Толбо нуур, Ховд, Булган гол дагуу байдаг.

Явлаг сар
Явлаг сар /pandion haliatus/ нь шувууны аймгийн махчин шувуудын баг болох харцгайтны овогт багтдаг. Хүн малаас зайдуу оршдог, загас элбэгтэй нуур, голуудын дагуу ойтой нутгаар амьдардаг. Манайд Хэнтий, Хангай, Хөвсгөлийн тайга, ойт хээрээр өргөн тархсан энэ зүйл нь Тайгын бүсийн цэнгэг нуур, голын дагуу өндөглөн зусдаг. Манай оронд энэ зүйлийг хамгаалах тусгай арга хэмжээ аваагүй. ОХУ-ын Улаан номонд орсон.

Цасны хажир
Цасны хажир /gyps hi malayensis hume/ нь шувууны аймгийн махчин шувуудын баг болох харцгайтны овогт багтдаг. Эгц өндөр хадан цохио, гүн хавцал бүхий ой модгүй уулсаар тааралдана. Манайд Говийн Алтайн Хөрх, Цэцээ уул, Гурван сайхан, Арц богд, Сэврээ, Бага богд, Цагаан богд зэрэг салбар уулсаар үзэгдэнэ.Монголд тодорхой арга хэмжээ аваагүй ОХУ-ын Улаан номонд орсон.

Тоодог
Тоодог /otis tarda/  нь шувууны аймгийн тогоруу хэлбэртний баг болох тоодгийн овогт багтдаг. Шивээт хялгана, хиаг, зөр, хазаар өвс, дааган сүүл зонхилсон гүвээ толгод бүхий уудам атар тал, голын хөндийд өндөглөн зусдаг. Манай оронд Дорнод, Хэнтийн, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн зарим зэлүүд талд цөөн тоогоор тааралддаг. Устах аюул тулгарсан зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад нэрийг нь оруулсан. Манайд 1980 оноос тоодог агнахыг бүрэн хориглох тухай Монгол улсын Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарсан.

3. Улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгчид
Сибирийн гүлмэр
Сибирийн гүлмэр / Hynobius keyserlingii / нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн сүүлтэй хоёр нутагтны баг болох гүлмэрийн овогт багтана. Тайга, ойт хээрийн бүсийн ус, гол, мөрний ойр намгархаг газар амьдарна. Шөнийн амьдралтай амьтан учир өдөр хад чулуу, унасан дархины доогуур бүгнэ.
Хөвсгөл нуурын зүүн өмнөд эрэг, Орхон голын адаг, Шаамар, Улаанбаатар орчим Баянзүрхийн ар , Дархадын хотгор, Эгийн голын адаг, Бага Хэнтийн нурууны Богдын гол зэрэг газраас тэмдэглэгдсэн. Баянзүрхийн арын багахан талбай дахь гүлмэрийн популяцийг хамгаалах, алж устгахыг хориглосон.

Говийн Махирхуруут
Говийн Махирхуруут Геккон / Gymnodactylus elongatus Blanf / нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн гүрвэлийн салбар баг болох Геккон гүрвэлийн овогт багтана. Чулуут цөлийн цав толгодын хормойн хад асга, гуу жалгатай газраар тохиолдоно. Алтайн цаад говийн Ногоонцавын хоолой, Хуцын хар уул, Цугалбар ус, Цувраа хар, Ингэн хөөвөрийн хоолой, Шар хулс зэрэг газар 1976 оноос хойш тархжээ.  Алж устгахыг хориглосон.

Тэмээнсүүл могой
Тэмээнсүүл могой / Eryx tataricus lichtenstein / нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн могойн салбар баг болох Аварга могойны овогт багтана. Монгол улсын ховор амьтан.Бутлаг ургамал бүхий товцог элстэй газар тохиолдоно. Алтайн цаад говьд тархсан могой. Борзонгийн говь, Зээмэгийн говь, Ногоон цав , Толь булаг, Эхийн гол зэрэг газраас тэмдэглэгджээ.

Дорнодын мэлхий
Дорнодын мэлхий / Rana Chensinesis David / нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн сүүлгүй хоёр нутагтны баг болох мэлхийн овогт багтана. Энэ мэлхий экологийн талаар өвсний мэлхийн бүлэгт багтана. Тийм учраас гол, нуур, цөөрмийн эрэг орчим зэгс, хулс, бут сондуултай газраар оршино. Дорнод Монголын тал хээр нутгийн урд биеэр ус цөөрөм, горхи булагтай газрыг дагаж тархсан. Одоогоор Сүхбаатар аймгийн Дариганга сумын нутаг Ганга нуур, Дагшийн гол, Дуут нуур, Наран сумын нутаг, Дорнод аймгийн халх гол сумын нутаг Азаргын гол, Ар нөмрөг, Хусын гол зэрэг газар тэмдэглэгджээ. Алж устгахыг хориглосон.

Толбот могой гүрвэл
Толбот могой гүрвэл / Eremias Arguta Potanini / нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн гүрвэлийн салбар баг болох жинхэнэ гүрвэлийн овогт багтана. Монгол орны ховор амьтан. Агь шарилж аруу таруу ургасан чулуут цөлийн ганга жалганы хөвөө дагаж оршино. Заримдаа дэрс, хялгана бүхий элсэрхэг газар тохиолдоно. Ховд аймгийн Алтай, Үенч сумын нутаг, Хонин усны говь зэрэг газраар тархжээ.

Нарийхан могой
Нарийхан могой / Coluber Spinalis Peters / ньмогойн салбар баг болох хар могойн овогт багтана. Монгол улсын ховор амьтан.Бутлаг ургамал, тачирхан ургасан чулуут цөл, элстэй нутаг, хуурай хээрт амьдарна. Монгол алтайн өмнөд бэл, Аж богд, Захуй, Их богд, Орог нуур, Хоолойн гашуун, Холбоолж нуур, Тост, Буур, Дэлгэрхангай, Өвөрхангай аймгийн урд тал, Дорноговь аймгийн Сулинхээр зэрэг газраар тархжээ. Алж устгахыг хориглосон.

4, Улаан номонд орсон загас
Хилим
Хилим / Acipencer Baeri Brandt / нь загасны аймгийн Хилим хэлбэртний баг хилимийн овогт багтана. Голын гүн хэсэг болон эргүүлэгтэй газрын ёроолын элс шавартай газруудаар хошуугаараа шигдэн хэвтэж, усыг сорон ууж амьдардаг. Хөдөлгөөн багатай, ёроолын элдэв шавьж , амьтан ургамлаар хооллодог. Байгаль нуурын сав газраас үржих хугацаандаа манай нутагт нүүдэллэн ирж түрсээ шахдаг бөгөөд зарим бодгаль нь нутагшин идээшиж байна. Нэг хилэм 3,08-11 кг түрс өгдөг. Олон голын бэлчир, Сэлэнгэ мөрөн, түүний цутгалан голуудаар тархсан. 1945 оноос агналтыг бүрмөсөн хориглож дархан цаазтай болгожээ.

Хөвсгөлийн Омоль
Хөвсгөлийн Омоль / Coregonus autumnalis Migratorius georgi / нь загасны аймгийн Май загасны баг болох Хулдын овогт багтана. Байгаль нуурын унаган амьтны нэг. 1956 онд анх байгаль нуураас 14 сая жарамгайг зөөвөрлөн авчирч Хөвсгөл нуурын Ханхын буланд нутагшуулсан.
Энэ загас сайн чанарын амтлаг мах, түрстэй, орчны нөхцөлийн өөрчлөлтийг сүрхий тэсвэрлэх чадалтай. Усны ёроолын ба хөвөгч амьтан ургамлаар хооллодог. ОХУ-н Дорнод Сибирийн болон Байгаль нуур , Монголын Хөвсгөл нуурт бий. 1973 онд агнуурын хуулинд шинээр тусгаж, 1980 оноос өсч олширтол нь дархлан хамгаалж агнахыг хориглов.
 

Ангилал : Амьтны аймаг | Нийтэлсэн : **no name | Уншсан (7506) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Ma :
    2014-04-05 18:08

    Dutuu bna sh dee

  2. smith :
    2014-03-23 12:52

    todorhoi bvhel medeellig haanaas n awj boloh uu

  3. z :
    2013-05-27 15:17

    goy bnda goe bn

  4. z :
    2013-05-27 15:13

    goy bnda goe bn

  5. emujin :
    2013-05-16 11:07

    nadad xamgiin tom mogoi hner heregte bna

  6. emujin :
    2013-05-16 10:45

    nadad xamgiin tom mogoi hner heregte bna

  7. emujin :
    2013-04-28 22:27

    end ni tovch todorhoi medeelel bhgui bna mon ymarhuu dur torh yugaar hoololdog bdgiig bas yamarhuuamitan mahchin esgui bol ovson tejeelten gedgiig nembel yostoi sain blno nadad zagas shuvuu 2 taalagdlaa

  8. Цэрэндулам :
    2013-04-13 21:00

    маш их хэрэгтэй мэдээлэл буюу надад маш их хэрэгтэй зүйл байна. Энэ мэдээлэл байгаагүй бол биологийн багшид амралтын даалгаваргүй очих байсын харин аз болж даалгавараа хийснээр барахгүй өөртөө ашигтай мэдээлэл авлаа.Энэ мэдээллийг тавьсан та бүхэндээ баярлалаа.Ашигтай мэдээллээр дүүрэн байх болтугай.

  9. m@do :
    2013-03-29 15:41

    nadad amitdiin too shirhegtei sudalgaa heregtei bna haanaas oloh uu

  10. nj :
    2012-04-29 17:58

    mash xeregtei medeelel bn bayla

Сэтгэгдэлийн тоо : 16 Сэтгэгдэлийн хуудас 1 2 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл